Хүүхдийн мөнгийг ямар өрх авах вэ?
Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногт өгч эхэлсэн. Хэрэв таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг олгохгүй байгаа аж.
Засгийн газар нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг өгөхөөр ярилцаж буй юм. Одоо нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа билээ. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан байна.
Монгол Улс нийт нэг сая 30 орчим мянган хүүхэдтэй. Үүний 678 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авч буй юм.a