Цахилгааны өрөнд орсон хүүхдүүдэд “ИД ШИД” тусаллаа

2018 оны 2 сарын 06

Arslan.mn

Нийгэм рүү хандсан олон бүтээлч ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтэд эерэг дүр төрхөөрөө танигдаж, үеийнхээ залууст үлгэр дууриалал болж яваа Ч. Ганхжавхлангийн удирддаг “Лантуун дохио” төрийн бус байгууллагын хамт олон “Ид шидийн орон” нэртэй томоохон цогцолбор байсан билээ. Тодруулбал, Хүүхэд хмгааллын болон хөгжлийн төвийн хоёр барилга бүхий цогцолбор байгуулах уг төслийг 2016 оны нэгдүгээр сард санаачилжээ. Ийн тус хамт олон төслөө бичих, байршлаа сонгох зэрэг бэлтгэл ажлаа хангаж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-нд барилгын ажлаа эхлүүлсэн. Түүнчлэн сайхан сэтгэлт хүмүүсээс цуглуулсан хандиваар буюу тэрбум гаруй төгрөгөөр уг бүтээн байгуулалтаа босгож, өнгөрсөн оны есдүгээр сард “Ид шидийн орон” нээлтээ хийсэн. Хүүхэд хамгааллын холбон зуучлах, түр хамгаалах үйлчилгээ явуулж, сэтгэл зүйн болон хуулийн зөвөлгөө өгч, нийгмийн ажилтны үйлчилгээ, цэцэрлэгийн насны хүүхдхүүдэд зориулсан (өдөр өнжүүлэх төв) цэцэрлэг болон нийтийн номын сан зэрэг олон төрлин үйл ажиллагаа явуулах уг цогцолборын барилгыг “ Лантуун дохио” ТББ-ынхан байгальд ээлтэй технологиор шийжээ.

Тухайлбал, дээвэртээ нарны эрчим хүч үйлдвэрлэх хавтан байрлуулж, дулаанаа шалны халаагуураар шийдэж, хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг гаргасан. Гэтэл ус төв нийгмийн хариуцлагаа ухамсарласан энэ шийдлийнхээ төлөө ихээхэхн хэмжээний төлбөрт унасан. Тухайлбал, тус байгууллагын өнгөрсөн сарын цахилгааны төлбөр 9.5 сая төгрөг гарсан. “Ид шидийн орон” –оос боломжоороо таван сая төгрөгийн төлбөрийг төлсөн ч үлдэгдлээ өчигдрийн дотор барагдуулж чадаагүй тохиолдолд цахилгааны хязгаарлалт хийх хүнд байдалд орсон юм. Уг нь тус цогцолборын бүтэн өвлийн хэрэглээний нүүрсийг өгье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс байсан юм билээ. Гэсэн ч Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус утаандаа “эзлэгдсэн” Улаанбаатар хотод яндан нэмэхгүйгээр эко аргаар дулаанаа шийджээ. Ийн нам даралт суурилуулалгүй, цахилгаан зуухаар дулаанаа шийдсэн “Ид шидийг орны” тогийг тасалбал тэнд амьдарч буй хүүхдүүд ханиад томуу тусч, төвийн үйл ажиллагаа бүрэн зогсох байсан. Харин “ ид шид” гэмээр зүйл өчигдөр болж, тус төв 150 сая төгрөгтэй болжээ. 

Эргэн сануулахад, “Ид шидийн орон”–ы бүтээн байгуулалтын үеэр тус буюу өнгөрсөн зун төслийн багийнхан Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) “Matching fund campaign” буюу “Хэдийг босгоно түүнийг нь тэнцэтгэж олгоно” гэсэн программд хамрагджээ. Энэ хүрээнд нэг сарын дотор цуглуулсан хандивын мөнгө хоёр дахин үржигдэж дансанд  орох байв. Уг программыг хоёр дахин үржүүлж өгөх мөнгөний дээд хэмжээ нь 150 сая төгрөг байсан. “Лантуун дохио”-ын хамт олон ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар богино хугацаанд 150 сая төгрөг босгож чаджээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ. Тус төвд тухайн үед хандив өгсөн хүмүүсийн сэтгэл, зүтгэл өчигдөр цахилгааны төлбөрөө төлж дийлэхгүй, тогоо таслуулахдаа тулсан “ Ид шидийн орон”-д ахин тусаллаа. Түүнчлэн “Interconsulting GROUP”- ийн захирал Н. Энхжаргал “Ид шидийн орон” бүрэн хэмжээний олон улсын стандартад тэнцэх  төслийг Монгол, Англи хэл дээр бичиж өгчээ. Мөн А. Аззаяа (EBRD) гэх сайхан сэтгэлт эмэгтэй тус төслийг Анлид танилцуулж, “Matching fund campaign” программд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. “Matching fund campaign” программаас санхүүжилт орж ирсэн талаар “Лантуун дохио” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б. Тэлмэн “Ид шидийн орон” нэг дүгээр сарын цалингаа олгоод данс үлдэгдэлгүй болохтой зэрэгцлээ. Энэ мөнгөөр манай “Ид шидийн орон”-ы хамгааллын үйлчилгээ, цэцэрлэг болон бусад ажил доголдохгүй намар хүртэл ямар ч асуудалгүй явах болно” гэв.Гэхдээ тус төв дулааны улирал эхэлтэл сар бүр 10 орчим сая төгрөг цахилгааны төлбөрт төлөх нь. Уг нь энэ мөнгийг “Ид шидийн орон”-ы цаашдын  үйл ажиллагаа болоод хүүхдүүдэд чиглэсэн зардалд ашиглавал хэрэгтэй сэн. Утааны эсрэг дорвитой шийдэл хэрэгжүүлж, санхүүгийн том алдагдал хүлээж буй тус төвийн цахилгааны төлбөрийг тэглэлээ гээд Монгол Улс дампуурчихгүй л байлтай.

Эх сурвалж: Өглөөний сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53461
0 эможи
keyboard_arrow_up