ФОТО: “Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам“ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА

2018 оны 2 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр “Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам“ уулзалт, ярилцлага амжилттай болж өндөрлөлөө.

Тус уулзалт ярилцлагыг нээж Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Улаанбаатар хот нэг төвтэй хот бөгөөд Улаанбаатар хотыг олон төвтэй хот болгон хөгжүүлэх нь концефц Монгол улсын нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагпсан УИХ-аар батлагдсан баримт бичигт тусгагдсан байгаа. Тийм учраас цаашид олон төвт хот болох бодлоргыг баримталж ажиллана. Хот төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн иргэдийн ажилгүйдлийг бууруулах нь утаа, түгжрэлээс салах хамгийн эхний ажил юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хот зайлшгүй ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Бидний зүгээс үйлдвэрлэл технологийн парк буюу Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн парк, Налайхын барилгын материалын, Багахангай, Багануурын хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. Энэ дөрвөн парк ашиглалтад орсноор ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээнд буурна. Хот байгууллатын салбарт нийслэлийн гэр хорооллыг гурван бүсээр хөгжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Дундын бус буюу гэр хорооллын хамгийн их агаарын бохирдолтой хэсгийг хөгжүүлэхийн тулд Сервис центр төслийг хийхээр ажлыг эхлүүлсэн. 

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд  их ач холбогдол өгч байна. Нийтдээ 1506 га газар буюу 16 нэгж талбар дээр гэр хорооллын 14 хувь, хүн амын 9 хувийг хамруулан хийхээр төлөвлөж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 2018 онд 75 тэрбум төгрөгийн төслийг шийдвэл 10000 орчим айл, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр 15000 орчим айл, 2020 онд 47 тэрбум төгрөгөөр 20000 гаруй айл орон сууцанд орох боломжтой. Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангахдаа бид орлогод нийцсэн 40-60 мкв байрыг ашиглалтад оруулах нь гол зорилго." хэмээлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53435
1 эможи

keyboard_arrow_up