Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Бүгд Найрамдах Куба Улсын Элчин Сайдыг хүлээн авч уулзав

2018 оны 2 сарын 05

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч уулзлаа.

  Элчин сайд ноён Раул Дэлгадо Консепсион Куба улсад 1959 онд хувьсгал ялсанаас хойших 58 жилийн хугацаанд 79000 гаруй дотоодын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 25000 гаруй гадаадын эмч, мэргэжилтэн бэлтгээд байгаа бөгөөд тус улсын зүгээс өндөр ур чадвартай, төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний багийг гадаад улсад илгээн ажиллуулж, улс хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаардаг, одоогийн байдлаар тус улсын 41000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнд гадаад улсад мэргэжлээрээ ажиллаж байгааг дурдаад цаашид Монгол Улсад эмч, мэргэжилтнүүдээ ажиллуулах боломжтой, ойрын хугацаанд хувийн хэвшлийн зарим эмнэлэгт ирж ажиллах хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Куба Улсын эмч нарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох талаар дэмжиж ажиллахыг хүслээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Бүгд Найрамдах Куба Улсаас эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаж байдгаа илэрхийлээд тус улсаас Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагад гэрээгээр ирж ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх боломжтойг уламжлав.

Уулзалтын төгсгөлд элчин сайд Раул Дэлгэдо Консепсионы зүгээс хоёр улсын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, өндөр ур чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтнийг илгээн ажиллуулах замаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53420
0 эможи
keyboard_arrow_up