О.Заяа: Хямралаас гарахын тулд ХУРИМТЛАЛЫГ бий болгох нь зүйтэй

2018 оны 2 сарын 05

Arslan.mn

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хэмнэлтийн аяныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа "Эдийн засаг хямарч байгаагийн нэг шалтгаан нь иргэдийн арвилан хэмнэлтгүй, санхүүгийн сахилга батгүй, хэт үрэлгэн байдал гэж бид үзсэн юм.

Хямралаас гарахын тулд Монгол Улсын иргэн бүр өөртөө хэмнэлт гаргаж, хуримтлалыг бий болгох нь зүйтэй. Тийм учраас бид улс орон даяар хямралын эсрэг хэмнэлтийн аяныг өрнүүлж байна. Үүнд Монголын нийт хүн ам бүгд оролцвол маш их үр дүнд хүрч, томоохон хөдөлгөөн болж өрнөнө.

Аяны хүрээнд нэг жилийн дараа Үндэсний хуримтлалын банкийг бий болгох зорилтыг тавьсан.

Ингэснээр Монгол Улсыг Эдийн засгийн хямралаас гаргах, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хүү багатай, урт хугацаатай эргэлтийн хөрөнгөөр тогтвортой хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үр дүнтэй юм.

Ард иргэд аравт, зуут, мянгат, түмтийн системээр ажиллаж бий болгосон хуримтлалаа банктай байгуулсан гэрээний дагуу дансанд хуримтлалын фонд төвлөрүүлнэ. Ингэснээр Үндэсний хуримтлалын банкны хөрөнгө оруулагчид болцгооно. Хуримтлалын мөнгөнд 2019 оны хоёрдугаар сарын 4 хүртэл зарцуулалт хийгдэхгүй.

Бид хяналтыг интернэт программын дагуу ил тод байлгах болно. Тиймээс ажилчин анги, Ерөнхийлөгч бүгд энэхүү хуримтлалын аянд нэгдэхийг уриалж байна" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53410
0 эможи
keyboard_arrow_up