Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 7 сарын 03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 09:00 цагт Дархан,Эрдэнэтийн дулааны станц, шинэ нисэх буудлын барилгад хийсэн шалгалтын дүнг хурлаар хэлэлцэнэ.

Бишрэлт зочид буудалд

09:30 цагт  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Хамт олонд түшиглэн сэргээн засах “ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийн Үндэсний семинар эхэлнэ.

Жуковын талбайд 11:00 цагт "Ажилтай орлоготой- Монгол хүн" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд  өдөрлөг зохион байгуулагдана.

Хангарьд ордны 14 давхарт Б танхимд 11:00 цагт Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас  хурдан морь унаач хүүхдүүдийн талаар мэдээлэл хийнэ.

Пума империал зочид буудалд 11:00 цагт "Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем"-ийн нээлтийн арга хэмжээ болно.

“MCS Plaza” 4 давхарт 11:00 цагт Монгол улс дахь Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Эдийн засгийн тоймыг танилцуулна.

Төрийн ордны “Г танхимд

12:00 цагт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва МАН-аас ирсэн албан шаардлагын хариуд тайлбар хийхийн зэрэгцээ, баяр наадамтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

а

Хангарьд ордны 14 давхарт 14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 2014 онд нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай, Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглох тухай, Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

а

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5334
0 эможи
keyboard_arrow_up