Таны НӨАТ-ын буцаалт олгогдоогүй бол бүртгэлийн мэдээллээ хянах шаардлагатай

2018 оны 2 сарын 02

нөат зурган илэрцүүд

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж байгаа. Гэвч зарим иргэний НӨАТ-ын урамшууллын мөнгө нь орохгүй байна гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна.

Үүнийг Татварын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулбал, “НӨАТ-ын буцаалтын мөнгө орж дууссаны дараа бүртгэлийн мэдээлэл нь алдаатай байгаа хүмүүсийн мэдээлэл Монголбанкнаас Сангийн яамаар дамжин Татварын ерөнхий газар ирнэ. Мэдээлэл ирмэгц татварын алба иргэдийг бүртгэлийн мэдээллээ засварлах нөхцөлийг хангуулж буцаан олголтоо авах боломжоор хангаж өгнө" гэлээ. 

Дашрамд сануулахад, хувийн болон бүртгэлийн мэдээллээ нь алдаатай бүртгүүлсэн иргэд мэдээллээ өөрсдөө хянаж засварлах боломжтой гэж холбогдох албаныхан хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53331
2 эможи
keyboard_arrow_up