“3R болон хог хаягдлын менежмент” Олон Улсын сургалт боллоо

2014 оны 7 сарын 03

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас санаачлан анх удаагаа “3R болон хог хаягдлын менежмент” Олон Улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа. “Азийн том хотуудын сүлжээ 21”-ийн хотжилт ба байгаль орчны асуудлууд төслийн хүрээнд зохион байгуулсан уг сургалт хоёр хоногийн турш үргэлжилсэн юм.

“3R болон хог хаягдлын менежмент” Олон Улсын сургалтад дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн захирал Б.Туяа, Токио хотын захиргааны Байгаль орчин товчооны нөөцийг дахин боловсруулах хэлтсийн ахлах захирал Казуяа Сайто нарын албаны бусад хүмүүс оролцлоо.

Мөн уг Олон Улсын сургалтад нийслэлийн есөн дүүргийн орчны бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилтууд оролцов. Түүнлэн Улаанбаатар хотын Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, ЗАА-ны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо” ТББ, “Эко Улаанбаатар” ХХК, “Улаанбаатар нэгтгэл” зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтад хамрагдагсад “Токиогийн туршлага” буюу тус хотын хог хаягдлын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай, “Японы 3R-ийн зарчим болон хог хаягдлын тухай эрх зүйн орчин”, “Токиогийн 3R-ийн үйл ажиллагаа”, одоогийн хог дахин боловсруулах үйл ажиллагаа гэсэн сэдвээр номын дуу сонсч, туршлага судалсан юм.

Уг сургалт Япон улсын хог хаягдлын менежментийн туршлагаас танилцуулах, судлах замаар холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг ойлголтын сайжруулах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой байв. Харин сургалтад оролцогчид Токио хотын хог хаягдлын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай туршлага, түүх Японы 3R-ийн зарчим болон хог хаягдлын тухай эрх зүйн орчны талаар мэдлэг ойлголттой боллоо.
 
- See more at: http://zasag.mn/m/bzd/view/6077#sthash.oYeDXWzy.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5330
0 эможи
keyboard_arrow_up