ӨНӨӨДӨР Д.Сүхбаатарын мэдэлсний 125 жилийн ой тохиож байна

2018 оны 2 сарын 02

Arslan.mnИх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 119 жилийн ой хоёрдугаар сарын 2-нд буюу өнөөдөр тохиож байна.

Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, гавьяа байгуулсан хүн бол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар юм. Тэрээр хорвоод мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээх 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургастайн замд улаа хийж байсан түүхтэй. Улмаар 1911 оны арванхоёрдугаар сард цэрэгт дайчлагдан, 1912 онд Хужир булангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургууль анх нээгдэхэд орж суралцан 1913 онд төгсөж пулемёт сумангийн даргаар томилогджээ. Тэрээр автономит Монгол Улсын цэрэгт долоон жил алба хаахдаа цэргийн эрдэмд боловсорсон байна. 

Цэргийн эрдэмд суралцан, гарамгай удирдагч болох зам нь ийнхүү тавигдсан билээ. Үүнээс хойш 1913 оны долдугаар сард тавдугаар зэргийн жинс, тогосны отгоор шагнуулснаар гавьяа шагнал, алдрын эхлэл тавигдсан байна. Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны нэгдүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтэн, дархтанууд монгол цэргийг татан буулгасны дараа Хужир булангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон аж.

Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ–аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны 2 дугаар сараас АЖЦ элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ. Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24-нөөс, 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед насан эцэслэсэн байна.

Түүхчид түүний үхлийг хоёр янзаар тайлбарладаг бөгөөд хорлогдож эсвэл хүнд өвчний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч тохиолдол нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар гардаг. Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” хэмээн гэрээсэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53296
0 эможи
keyboard_arrow_up