Төрийн байгууллагын 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байна

2018 оны 2 сарын 01

Arslan.mn

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн"-г танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Arslan.mn

МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шалгалтыг 2017 оны нэгдүгээр сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд хийсэн.

Шалгалтад нийт 1,281 аж ахуйн нэгж хамрагдсанаас 131 аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын байрны төлбөрийг хуулийн дагуу төлж, 794 аж ахуйн нэгж байгууллага 1,908 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж байна.

Төрийн болон төсвийн байгууллагын дөнгөж 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаггүй мөртлөө, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ч мөнгө төлдөггүй. Яагаад эдгээр иргэдийг авч ажиллуулдаггүй шалтгаанаа өндөр дээд мэргэжилтэй хүмүүсийг авч ажиллуулдаг, төсөвт мөнгө тусгагдаагүй учир хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө төвлөрүүлдэггүй гэдэг. Энэ бол шалтаг. Түүнээс биш Засгийн газрын тогтоолоор хуульд бүгдийг зааж өгсөн байгаа."хэмээлээ.

Манай улсад 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тооцоо бий. Ойролцоогоор 90 мянган хүн нь хөдөлмөрийн насны хүн байгаа бөгөөд үүнээс 82 мянга нь ажилгүй байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53260
1 эможи
keyboard_arrow_up