Э.Бөхбат: Нарантуул 2, Хүчит шонхор захын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна
Сар шинийн баяртай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат "Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт, замын хөдөлгөөний хэд хэдэн өөрчлөлт, арга хэмжээг авч байна.
Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс энэ сарын 3,4,10,11-ний өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Хоёрдугаар сарын 3,10-нд тэгш тоогоор, 4,10-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
Мөн энэ үеэр томоохон худалдааны төвүүд маш их ачаалал авч түгжрэл, гацаа их үүсдэг. Тиймээс 6 дүүргийн хэмжээнд 1-2 худалдааны өргөтгөсөн төвүүдийг үйл ажиллагаанд оруулах захирамж гарсан. Зарим захуудын үүдэн дээр замын хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий ажилтныг ажиллуулна.
Зарим захуудын замыг, тухайлбал, Нарантуул 2, Хүчит шонхор захын урд талаас Судалт төвийн уулзвар хүртэлх замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа.
Тиймээс иргэд, жолоочид цагдаагийн байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, тав тухтай зорхихыг зөвлөж байна" гэв.