Телевиз, Баруун 4 зам орчмын иргэдэд гадагш гарахгүй байхыг зөвлөе

2018 оны 2 сарын 01

Arslan.mn

Агаарын чанарын албаны мэдээлснээр өнөөдөр 10:00 цагийн байдлаар Баруун дөрвөн зам, Телевиз, Баянхошуу орчимд агаар 5-17 дахин их бохирдолтой байна.

Тодруулбал, Баянхошуунд АЧИ 1777, Телевиз, Баруун дөрвөн зам орчимд 532 ба 537 буюу тав дахин өндөр байна.

Харин Нисэх, Толгойт, Амгалан дахь агаарын чанар ямар байгааг мэдээлээгүй бөгөөд Агаарын чанарын албанаас лавлахад "Энэ гурван байршилд харуулууд хэвийн ажиллаж байна. Интернэт сүлжээнээс болж мэдээлэл ирэхгүй байна. Бид хэвийн болгохоор ажиллаж байна" гэв.  

Мишээл, Монгол газар, Ургах наранд бага зэргийн бохирдолтой байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр агаарын чанарын индекс 500 давсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэн хүн бүрийг гадагш гарахгүй байхыг анхааруулдаг билээ. Хэрвээ та гарахаар бол амны хаалтаа зүүнэ үү.

Эх сурвалж: www.gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53240
0 эможи
keyboard_arrow_up