Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

2018 оны 2 сарын 01

Arslan.mn

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2,3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53215
0 эможи
keyboard_arrow_up