Утааг бууруулах нь зөвхөн төр засгийн хийх ажил биш, энэ хотод амьдарч байгаа бүх хүний хийх ажил

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

АНУ-ын Элчин сайдын яам, Төрийн бус байгууллагуудын хамтарсан "Агаарын чанарын семинар" өнөөдөр боллоо.

Иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн С.Батдорж "Манайх амьдрах орчны зураглалаар дамжуулан тогтвортой хот байгуулалтыг дэмжигч иргэдийн оролцоог нэмэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед утаа халуун сэдэв болоод байна.

Гэхдээ утааг бууруулах нь зөвхөн төр засаг, эсвэл донор байгууллагуудын хийх ажил биш, харин ч энэ хотод амьдарч байгаа бүх хүний хариуцлага, хийх  ажил. Тэгэхээр хүн болгон энэ асуудлыг өөртэйгөө холбон ойлгосоноор утааг бууруулах боломжтой. 

Хүн өөрөө амьдрах хугацаандаа ямар орчинг үүсгээд байгааг энэ зураглалаар дамжуулан харуулж, шийдлийг хайх юм. Бид өмнө нь хог хаягдлын тал дээр зураглалаа хэрэгжүүлээд хог хаягдлыг багасгаж байсан туршлагатай. Энэ туршлага дээрээ үндэслээд агаарын бохирдлоос хүн өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ гэх судалгааг гарган, бусдад нөлөөлөх ажлыг хийнэ.

Энэ нь агаарын бохирдолд их хэмжээгээр өртөж байгаа газрыг GPS, агаарын бохирдол хэмждэг багажаар хэмжих судалгаа хийгдэнэ гэсэн үг.

Хэрэв хүүхэд сургуульдаа ихэнх цагаа өнгөрөөдөг гэж үзвэл сургууль доторх агаарын бохирдлыг шийдэх хэрэгтэй. Мөн автобусны буудал дээр байхдаа бохирдолд их өртдөг бол энэ үед ямар арга хэмжээг авч болох талаараа тухайн хүн бодож, шийдэл хайх юм. 

Эхний ээлжид бид агаарын бохирдлыг хэмжигч төхөөрөмжөө судалгаанд оролцож байгаа ЕБС-ийн хүүхдүүдэд өгнө. Агаарын бохирдлыг бууруулахдаа хүн бүр санаачилга, хичээл зүтгэлтэй байлгах нь бидний судалгааны ач холбогдол" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53210
0 эможи
keyboard_arrow_up