Өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт Хэн,Юу хэлэв?

2014 оны 7 сарын 02

Өнгөрсөн  долоо хоногт Боловсролын  салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.06.25 - 2014.07.02/ 

 

Төрөөс  боловсролын  салбарт баримтлах бодлого боловсруулах  ажлын  хэсгийн  гишүүн  Ё.Отгонбаяр: Хүмүүс  Кембрижийг  өөр  юмаар   сольсон  мэт  буруу  ойлгоод  байна 

Боловсролын  салбарт  төрөөс   баримтлах   бодлого  анх батлагдснаас  хойш  20-иод  жил  болжээ. Энэ шинэчлэлээр  өнгөрсөн   20 жилд  гарсан  бол  өөрчлалтүүдийг  тусгаж   өгөх  хэрэгтэй  гэж    үзэж  байгаа. Өөрөөр  хэлбэл  олон  улсад  зөвшөөрөгдсөн  боловсролын  тогтолцоотой болох боловсролын  салбарт  сүүлийн  жилүүдэд  хүүхдийн төлөвшлийн  асуудал орхигдсон   байсныг   энэ бодлогод  тусгаж  өгсөн. Мөн  боловсролын  салбарт   сүүлийн  жилүүдэд  хүүхдийн   төлөвшлийн  асуудал   орхигдсон  байсныг энэ  бодлогод  тусгаж  өгсөн. Мөн  боловсролын  салбарт  хувийн  хэвшил  нэлээд  байр  суурьтай  болсон. Хэлэлцүүлэг  хийж  байгаагийн  гол  ач  холбогдол нь   гол  асуудлаар    салбарын  мэргэжлийн  хүмүүс нь   ямар  байр    суурьтай  байна вэ гэдгийг УИХ-ын   гишүүд   хэлэлцүүлгийн   явцад   мэдээлэл  авах  зорилготой. /Үндэсний  шуудан 2014.06.26/

Монголын оюун ухааны  академийн захирал Х.Хатанбаатар: Цээж бодолт тархины  чухал  дасгал 

Оюун ухааны академийн  үндсэн  чиглэл нь   сургалт  болон  ном  бүтээл  гаргах.  Оюун  ухааны  спортоор  хичээллэж  улс, дэлхийн  аварга  болсон  Монгол  хүүхдүүд  олон  бий. Дөрвөн  жилд  нэг  удаа  болдог  “Оюуны олимп ” –ийн  алтан медалийг  манай  хүүхдүүд  хүртсэн. Эдгээр  хүүхэд  залуус оюутан , сурагч  байх хугацаандаа  өөртөө  суурь  чадваруудыг төлөвшүүлж  байгаа  юм. Тэд  янз  бүрийн  салбарт  ажиллах  хүмүүс  болно. Цээж  бодолт  тархины  чухал  дасгал  учраас  сургалтаар  тухайлбал найман  оронтой  тоог  найман  оронтой  тоогоор  үржүүлж бүх  бодолтыг  шууд  цээжээр  бодож  хариуг  нь  бичих. Зургаан  оронтой  тооноос квадрат  язгуур  гаргах гэх  мэт  чадваруудыг эзэмшдэг. /Өдрийн  шуудан 2014.06.27/

СЭЗДС-ийн  Олон  улсын  нягтлан бодох  бүртгэл, Санхүүгийн  мэргэшсэн  сургуулийн захирал  Б.Баярмаа: Залуус олон  улсад   эрэлттэй   мэргэжлээр  суралцах  нь  хамгийн  зөв  сонголт 

СЭЗДС нь 2006 нь АССА  хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлсэн  Монгол залуус маань  дэлхийн түвшинд  жинхэнэ утгаараа үнэлэгдэх  боломжийг  энэ  хөтөлбөр  анх   нээж  өгсөн гэж  хэлж  болно. Учир  нь  АССА буюу Олон  улсын мэргэшсэн  Нягтлан  бодогч цолыг  Их  Британи  дахь АССА  нийгэмлэгээс  олгодог  бөгөөд уг  цолыг авсан хүн  дэлхийн  170  гаруй  оронд  мэргэжлээрээ  ажиллах  эрхтэй   болдог  юм. СЭЗДС-д  суралцаж  буй  оюутнуудын  сурлагын  дундаж  амжилт   Дэлхийн  дундаж  амжилтаас   дээгүүр  86  хувьтай  байгаа  нь бахархмаар  үзүүлэлт  юм. Одоо  бидэнд  нэгэнт  туршлага  байгаа  болохоор   АССА  мэргэшлийн  цол  олгох сургалтыг  явуулахаас  гадна  олон  улсын  түвшинд   үнэлэгддэг  бусад   мэргэшлийн  цол  зэргийг  олгох  сургалтыг   явуулахаар   зорьж  байна. Оюутан  өөрөө  хүсвэл  гадаадын  аль  ч  оронд  үргэлжлүүлэн  сурах  боломжтой. /Өнөөдөр  2014.06.30/

ТТДС-ийн   дээд  боловсролын   сургалтын  менежер Ц.Баярмаа: Техник  технологийн  дээд  сургууль  бүтээх   ур   чадвар   бүхий   инженер ,  техникчдийг   бэлтгэж  байна

30  жилийн  түүхэн   хөгжлийн  явцад  бэлтгэж  буй  мэргэжлийн  чиглэл,  цар  хүрээ  өргөжиж  барилга, авто зам,  тээвэр, нийтийн хоол, аж  үйлдвэрийн салбарын  инженер  техникч  мэргэжилтэй  ажилтныг  бэлтгэдэг дээд боловсролын  сургалтын  байгууллага болсон. Сургалтын  онцлог  гэвэл  шаталсан  хөтөлбөрөөр  хугацааны   хувьд  уян  хатан мэргэжлийн  сургалт,  мэргэжлийн  боловсрол,  техникийн   боловсролын  сургалт,  дээд боловсролын  20  гаруй   мэргэжлийн  чиглэлээр   эрэлтэд  суурилсан  сургалтын  чиглэлээр  үйл  ажиллагаа явуулдаг. Бид  ирэх  хичээлийн  жилээс  бэлтгэж  буй   техникчийн   бүх  мэргэжлэр  элсэлт  авахаас  гадна  “Барилга угсралтын  мужаан  техникч ”  мэргэжлээр  шинэ  анги  нээхээр  бэлтгэл  ажлаа  ханган  ажиллаж  байна. /Өнөөдөр 2014.06.26/

БМДИ-ийн дэд  захирал О.Оюунтунгалаг : Бага  боловсролын   шинэчилсэн   хөтөлбөрийг   хэрэгжүүлэх  үндэсний   сургагч  багш   бэлтгэж  байна 

Үндэсний  сургагч  багш  бэлтгэх  сургалтанд  121  багш  хамдрагдаж  байна.  Эдгээр  багш  нарыг   31  нь   аймаг  нийслэлийн  бага  боловсрол   хариуцсан  мэргэжилтнүүд ,  үлдсэн   90  бага  боловсролын   ёс  судлагдахууны модуль  боловсруулах  багийн  гишүүд   нийт   121  хүн  оролцож  байна. Хүүхэд  нэг  бүрийг  хөгжүүлнэ гэдэг  боловсролын  чанарын   шинэчлэлийн  гол  зорилго.   Энэ  шинэчлэлийн  бодлогыг  хэрэгжүүлэхийн  тулд   БШУЯ-наас   удирдлагаар  хангаж  боловсролынхоо  төвшин   бүрд  өөрчлөлт  хийхээр  төлөвлөн  ажиллаж  байна.  Боловсролын  чанарын  шинэчлэлийн  бодлого ,  Багшийн  хөгжил  хөтөлбөрийн  хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  бага  боловсролын  цөм  хөтөлбөр,  сурах бичиг,  сургалтыг  явуулж  байна. Энэ  шинэчилсэн  хөтөлбөрийг  туршсан сургуулиуд  сайн  үр дүн,  туршлагын  үндэсний  хэмжээнд  түгээн  дэлгэрүүлэх , бага боловсролын  хөтөлбөр  , сурах  бичгийг  хэрэгжүүлэх  ажил  ирэх  шинэ  хичээлийн  жилээс  эхлэх  тул   үүнийг  орон   нутагт  гардан  хийх үндэсний сургагч багш нараа бэлтгэх ажил эхлээд байна. /Нийслэл  таймс 2014.06.30/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5321
0 эможи
keyboard_arrow_up