”Хотын шийдэл-хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэг боллоо

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас зохион байгуулагдсан "Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэгт оролцлоо.

Тус хэлтсээс ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, цагдаагийн хошууч Х.Энхбаясгалан нар “Нийслэлийн хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж буй байдал болон хүүхдийн гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Тус хэлтсээс:

- Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх, хүүхдийг аюулгүй зөв тээвэрлүүлэх,

- Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчинд гэрэлтүүлэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийлгэх, хяналтын камер тавих зэрэг ажлын хэрэгжүүлэхийг нийслэлийн хэмжээнд хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллагад мөрдүүлэх санал гаргасныг дэмжиж, хэлэлцүүлгээс 8 төрлийн зөвлөмж гарган нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53207
0 эможи
keyboard_arrow_up