Сагсан бөмбөгчид БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэж жагслаа

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Өнөөдөр БСШУСЯ-ны гадна талбайд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчид болон 3х3 сагсан бөмбөгийн төрлийн Азийн аварга тамирчид, өсвөр насны шигшээ багийн тамирчид жагслаа. Учир нь тэднийг нийтдээ хоёр жилийн хугацаанд Спортын газрын дарга Ц.Шаравжамц Спортын төв ордонд оруулж тоглолтын бэлтгэл хийх, тоглох боломжийг хаасаар иржээ. Мөн олон улсаас манай улсын тамирчидтай хамтарч тоглолт хийхээр ирсэн тамирчдыг оруулахгүй байгаа аж.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үүн дээр огт анхаарал хандуулан ажиллахгүй байна хэмээн тэд хэлж байна. Түүнчлэн яамны зүгээс бодлогоор тамирчдаа дэмжихийн оронд бэлтгэл сургуулилт хийх боломжийг хааж байгааг тамирчид эсэргүүцэж байгаа юм. Мөн жагсахаар  ирсэн сагсан бөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнээс медаль зүүгээд ирэхэд хүлээн авч уулзахгүй, мөнгөн шагнал урамшуулал өгөх ёстой атал огт өгөхгүй байгааг хэлж байлаа. Түүнчлэн улсаа төлөөлөн тэмцээнд явахад нэг ч төгрөг олгож байгаагүй, тамирчид өөрсдийн зардлаар явч байгааг анхааралдаа авахыг хүсэж байсан юм. Харин тэдний авах ёстой цалинг БСШУСЯ-ны Спортын газрын дарга Ц.Шаравжамц сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин биш өөрийн танил хүмүүсийн хүүхдүүд болон өөрийн хүүхэддээ олгож байгаатай санал нийлэхгүй байгаагаа хэлж байв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53197
0 эможи
keyboard_arrow_up