МҮЭХ: Төрийн албан хаагчдын цалин нэмэх хэлэлцээр байгуулна

2018 оны 1 сарын 31
Arslan.mn
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, төрийн албан хаагчдын цалинг нэмэх чиглэлд Засгийн газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-той нэмэлт хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар өнөөдөр тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл хийв.
Arslan.mn
Энэ үеэр Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Хувь хүний орлогын албан татвар болон тэтгэвэрт гарах насыг нэмэх болсон ч МҮЭХ, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулж, шийдвэрээ цуцалсан гэдгийг Х.Амгаланбаатар мэдээллийнхээ эхэнд онцлов.
Мөн "Засгийн газар шийдвэрээ цуцалснаар хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй 50, эрэгтэй 55 нас, хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан өөрөө хүсвэл 55, эрэгтэй 60 настай тэтгэвэрт гарч болох хуулийг хэвээр мөрдөх боллоо. Мөн АИ-92, А-80 төрлийн бензиний  үнийг тогтвортой байлгах, төрийн байгууллагууд төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас олох орлогоо ажилтануудынхаа цалин хөлсийг нэмэх болон нийгмийн хамгааллын бусад асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдлээ. МҮЭХ-ноос цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, ажиллагсдын цалинг нээгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний  хэлэлцээрт нэмэлт оруулахаар төлөвлөж байна гэдгээ хэллээ.
Arslan.mn
 
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53196
0 эможи
keyboard_arrow_up