Өмчлөх зориулалттай түрээсийн орон сууцны судалгааг хийж байна

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах цагт Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэдгийг хотын удирдлагууд хэлж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ын дөрөвдүгээр хорооны оршин суугчдыг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлэхэр төлөвлөжээ. Түүнчлэн 11 аймагт 60 айлын орон сууц барина гэдгийг ТОСК-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлж байв.

Үүнээс гадна ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулсан түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцын тооцоо, судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтын схемийг хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар сард дунджаар 200-450 мянган төгрөг төлснөөр урт хугацаанд түрээсийн байраа  өмчлөх эрх  үүснэ гэж үзэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53195
0 эможи
keyboard_arrow_up