Зөрчлийн оноо хасуулсан ЖОЛООЧ нарын 60,8 хувь нь ХАМГААЛАХ БҮС хэрэглээгүй

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Хууль зүйн сайдын тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” батлагдан 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсад мөрдөгдөж эхэлсэн.

Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандпартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой энэхүү журмыг баримтлан ажиллаж байна.

Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид жолоочийн зөрчлийн онооны журам үйлчилдэг.

2017 оны байдлаар улсын хэмжээнд 206,898 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 1115 жолооч, зөрчлийн онооны урамшуулал олгогдсон 77832 жолооч, жолоочийн оноо сэргээгдсэн 904 жолооч бүртгэгджээ.

Монгол улсын жолоочийн бүртгэлийн сангаас гаргасан тоон үзүүлэлтээс харахад жолоочийн зөрчлийн 9 оноотой 90567 жолооч байхад 1 онооны үлдэгдэлтэй 613 жолооч байна.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нь хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй зөрчилд 125894 тохиолдолд жолоочийн зөрчлийн оноо хасагдсан нь нийт оноо хассан тохиолдлын 60,8 хувийг эзэлж байна.

Жолоочийн онооны үлдэгдлээр гаргасан бүртгэлийг доорх хүснэгтээр үзүүлэв

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53163
0 эможи
keyboard_arrow_up