Хан-Уул дүүргийн хэмжээнд захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл 322 бүртгэгдсэн нь 17 нэгжээр буюу 5 хувиар буурсан үзүүлэлт болж байна

2014 оны 7 сарын 02

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 2014 оны 06 сарын 20-ны өдрөөс 2014 оны 06 сарын 30-ны хооронд10 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 373 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 10 хоногоос 15  нэгжээр буюу 3,8  хувиар буурсэн үзүүлэлт юм. Тус хэлтэст ирсэн дуудлага мэдээллийн 338  нь жижүүрээр,   35 нь өргөдлөөр бүртгэгдэж, өнгөрсөн 10 хоногт өдөрт дунджаар 37,3  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн 51 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байсныг өнгөрсөн 10 хоногтой харьцуулахад 2 нэгжээр буюу 4 хувиар өсч, захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл  322 бүртгэгдсэн нь 17  нэгжээр буюу 5 хувиар  буурсан байна.

Тухайн 10 хоногийн хугацаанд хүний  амь нас хохирсон  тухай  мэдээлэл 5 бүртгэгдсэнээс өвчний улмаас 3, голын усанд живсэн 1, тодорхой бус шалтгаанаар 1 хүн нас баржээ.  ББМБГУ  болон  дээрмийн гэмт хэргийн талаархи мэдээлэл мөн өмнөх 10 хоногоос өсч, архидан согтуурч танхайрсан гомдол мэдээлэл буурсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн талаархи дуудлага  мэдээллийн 20 буюу  39,2%-  нь гудамж  талбайд үйлдэгдсэн байна. Эдгээрийг өнгөөр нь авч  үзвэл ББМБГУ- 4, хулгайн 5 / ундадаг дугуй  алдсан, нохой алдсан, сагсны  талбайгаас угар утасаа алдсан зэрэг/ , зогсоолд байрлуулсан авомашины  дээрээс юм шидэж цонхыг нь хагалсан, иртэй  зүйлээр зурж  сэвтүүлсэн, эд зүйлээ дээрэмдүүлсэн зэрэг үйлдлүүд гудамж талбайд бүртгэгджээ. Тиймээс гГудамж талбайд үйлдэгдэж байгаа  гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой  ажлуудыг зохион  байгуулах шаардлагатай  байна.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийг цаг хугацаагаар нь авч үзвэл: 06.00-14.00 цагт 14 буюу 27,4 хувь, 14.00-19.00 цагт 9  буюу 17,6 хувь, 19.00-22.00 цагт 13  буюу 25,4 хувь, 22.00-06.00 цагт 15  буюу 29,4  хувь байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5315
0 эможи
keyboard_arrow_up