Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт Улаанбаатарт болно

2018 оны 1 сарын 30

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хэлэлцээрийг санаачлан зохион байгуулсан. Төрийн тэргүүнүүдийн эхлүүлсэн энэхүү уулзалт Засгийн газрын төвшинд уламжлал болон тогтсон юм. Ээлжит уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэллээ.Гурван талт уулзалтаас өмнө Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Монголын талын ажлын хэсэг цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх чиглэлээр гурван тал хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг тодорхойлохоор ажиллаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53143
0 эможи
keyboard_arrow_up