Залуу жолоочид руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Манай улсын нийт хүн амын 1,500,00 гаруй нь буюу 34,9 хувийг 18-35 насны ид хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Залуучууд бол улс нийгмийн ирээдүйн өнгийг тодорхойлдог хамгийн чухал анги бүлэг юм. Гэтэл 2017 оны байдлаар улсын хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1525 бүртгэгдэж, гэмт хэрэгт 1273 хүн холбогдсоны 57,1 хувийг дээрх насны буюу 18-34 насны залуучууд эзэлж байна. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 1,6 хувиар буурсан хэдий ч дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.
Үүнээс үзэхэд энэ насны хүмүүс нэг талаасаа замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон идэвхитэй оролцож байгаа ч нөгөө талаасаа жолооч болоод удаагүй, дадлага туршлага муу, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, мэддэг ч биелүүлэхийг эрмэлздэггүй учраас зам тээврийн осол, хэрэгт холбогдох нь их байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон гэмт хэрэгт холбогдсон 8 тохиолдол бүртгэгдсэн нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хараа хяналтгүй байдалтай холбоотой юм.
Мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 86,1 хувийг эрэгтэй жолооч эзэлж байгаа бол эмэгтэй жолооч харьцангуй бага буюу 13,9 хувийг эзэлж байгаа ч өмнөх онтой харьцуулахад 1,7 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд залуу эрэгтэй жолооч нар эмэгтэй жолооч нарыг бодвол осол, хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг гэж үзэж болохоор байна.
Харин нийгмийн байдлаас үзэхэд ажилгүй хүн 48,7 хувийг, хувиараа хөдөлмөр эрхлэг, хувийн хэвшлийн ажилтан 17,4-11,8 хувийг, төрийн алба хаагч 7,1 хувийг тус тус эзэлж байгаа бол боловсролын хувьд дийлэнх буюу 48,2 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс, 24,6 хувь нь дээд боловсролтой хүмүүс гэмт хэрэгт холбогдсон тоон үзүүлэлт гарч байна.
Нөгөөтэйгүүр үзэхэд монгол улсад 2 жолооч тутмын 1 нь 18-34 насны жолооч байх боловч зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүний 3 хүн тутмын 1 нь дээрх насны хүмүүс байдаг. 
Үүний шалтгаан нь залуу хүмүүс бие биедээ гайхуулах, бие биенээсээ давж гарах гэсэн оролдлого нь жолооч нарыг сатааруулах, жолоодох ур чадварыг бууруулах нөхцлийг бий болгодог, мөн залуу жолооч нар ихэвчлэн шөнө орой архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэж энэ үедээ осол, хэрэгт өртөх, холбогдох эрсдэл хамгийн өндөр байдаг байна.
ЗАЛУУЧУУД гэдэг нь нийгэмд тулгамдаж буй асуудал бус тэд нийгмийн хөгжлийг авч явах хүч, нөөц бололцоо юм. Иймд жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцож бие биедээ зөв үлгэр дууриалал үзүүлэхийг тус албанаас уриалж байна.  
 

Эх сурвалж: Замын цагдаагийн алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53136
0 эможи
keyboard_arrow_up