Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр Б.Ганзориг сонгогдлоо

2018 оны 1 сарын 30

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо анхдугаар их хурлаа хийж, дарга тэргүүлэгч, зөвлөхүүдээ сонголоо. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, тулгамдсан асуудлыг мэргэжлийн үүднээс хөндөж, аль ч цаг үед иргэдийн мэдэх эрх, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүднээс ийнхүү хотын сэтгүүлчид нэгдэж Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулж, удирдлага тэргүүлэгчдээ сонголоо. Шинэ оны эхэнд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжилийн сургалт, мэдлэг олгох, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, улстөрч, бизнесмэн, ямар нэг мөнгөтэй бүлэглэлээс сэтгүүлч, редакцийг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах зорилгоор уг байгууллага байгуулагджээ. Шинэ тутам байгуулагдсан энэ холбооны зөвлөхөөр "Өдрийн сонин"-ы албаны дарга Н.Гантулга, Монголчууд сэтгүүлийн эрхлэгч Д.Ган-Очир, Үндэстний тойм сэтгүүлчийн нийтлэлч Г.Сонинбаяр нар ажиллах юм.

Их хотынхоо хөгжилд гэрэл нэмж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өөр гарц, зөв шийдлийг хэрэгжүүлэх, иргэдийн мэдэх, амьдрах эрхийг хамгаалахын тулд байгуулагдсан энэ байгуулагын тэргүүнээр Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг, гадаад харилцаа, гишүүнчлэл, нийгмийн асуудал, бодлого төлөвлөлт хариуцсан дөрвөн дэд тэргүүнээр “Шинэ монгол” 101,7 радиогийн ерөнхий редактор Л.Баатархүү, Зөв.мн сайтын эрхлэгч Долгорсүрэн, Монголын үндэсний сайтуудын холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголкоммент.мн сайтын Э.Батсайхан нар тус тус сонгогдлоо. Энэ их хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг оролцож, сэтгүүлчдийн төв байгууллагын зүгээс бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53089
0 эможи
keyboard_arrow_up