Хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүллээ

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Цагаан сар дөхөж гадуур худалдан авалт ихэссэнтэй холбогдуулан МХЕГ-аас хяналт, шалгалж хийсэн байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг худалдаа эрхлэгчид компаниудыг шалгажээ. "Хан талт ХХК"-ийн “Баянзүрх" хүнсний захад үйл ажиллагаа явуулж буй 12 иргэний нарийн боовны лангуунуудад хяналт шалгалт хийхэд "Амдэ ХХК"-ийн "Гандан"-ийн хэвийн боов, "Арвай" хэвийн боов, "Өгөөж архад ХХК"-ийн "Өгөөмж еэвэн", "Хишигийн хур ХХК"-ийн "Өлзий" хэвийн боов, еэвэнгүүд нь үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй байсан байна.

Шалгалтын явцад 12 иргэний 212 ширхэг нийт 381.600 мянган төгрөгийн хэвийн боов, есөн ширхэг нийт 72.000 мянган төгрөгийн еэвэнг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. МХЕГ-аас иргэдийг он, сар, хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53088
1 эможи
keyboard_arrow_up