ӨНӨӨДӨР: С.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана
ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
10:00 цагт “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг болно.
МУИС-ийн Номын санд
10:00 цагт Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд:
10:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана.
11:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-ийн нээлтэд оролцоно.
11:40 цагт Элэг шилжүүлэн суулгах эхний хагалгаа амжилттай болсонтой холбогдуулан ХСҮТ-д ажиллана.
Хангарди ордны 14 давхарт
10:30 цагт "Хотын шийдэл -Хүүхдэд ээлтэй хот" хэлэлцүүлэг болно.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт
11:00 цагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлт болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбооноос өчигдөр Тусгаар тогтнолын ордны гадаа таван ээж нүцгэн жагсаал хийсэн талаар мэдээлэл хийнэ.
Хавдар Судлалын Үндэсний Төвд
11:45 цагт Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.
АШУҮИС-д
12:00 цагт Есдүгээр сард ашиглалтад орох АШУҮИС-ийн Япон-Монголын Сургалтын Эмнэлгийн хүний нөөцийг чадваржуулах JICA-тай хамтарсан төслийн тайлан хурал болж, Япон улсын нэр хүнд бүхий хоёр профессорт АШУҮИС-н эрхэм шагнал болох Хүндэт Профессор цол олгоно.
Улсын Драмын Эрдмийн Театрт
12:00 цагт Иргэний нийгмийн өдрийг угтсан хүний эрхийг таниулах “Мэдээллийн зах” үйл ажиллагаа зохион байгуулагдана.
14:00 цагт "Театр хүний эрхийн төлөө -2018" хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ зохицуулалтыг олон нийтэд таниулах бэсрэг жүжгийн "Тавилттай уншлага" тоглогдоно.
MN-Мэдээллийн төвд
12:00 цагт “Анод”-ын Н.Даваа гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хамгийн хямд, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын шинэ технологи гаргаснаа танилцуулна.
Богд хааны ордон музейд
12:30 цагт "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнгийн шилдгүүдэд "Хаан бүтээл", "Хатан бүтээл"-ийн цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.