“Монголын худалдаачдын холбоо“-ны гишүүд НҮЦГЭН жагсаал хийлээ

2018 оны 1 сарын 29

 

Arslan.mn

"Монголын худалдаачдын холбоо"-ны гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадаа нүцгэн жагсаал хийлээ.

Жагсаж буй гишүүдийн төлөөлөл "2017 оны 11 сарын 28-ны өдөр Монголын худалдаачдын анхдугаар Их хурлыг хийхдээ долоон шаардлагыг төр засгийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн.

Хоёр сар гаран болж байхад нэг ч шаардлагын хариу ирээгүй. Тиймээс бид жагсаж байна.

Төр худалдаачдын эдийн засгийн баталгаа болсон ажлын байрыг булаан авч байгааг эсэргүүцэж байна. Худалдаачид бидэнд нийгмийн, эдийн засгийн баталгаа хэрэгтэй байна. Бидний ажлын байр болсон ТҮЦийг ачихаа зогсоохыг шаардаж байна.

Худалдаачдыг дампууруулж байгаа өдрийн зээлийг зогсоож өгөөч" хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53073
1 эможи
keyboard_arrow_up