Ц.Цэвэрбал: Сагсан бөмбөгийн спортод үүсээд байгаа хямралыг зогсоохыг бид хүлээж байна

2018 оны 1 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, тус холбооны удирдлага, тамга тэмдэг тойрсон маргаан дөрвөн жил үргэлжилсний эцэст шийдэгдсэн тухай мэдэгдлээ. Энэ сарын 3-ны өдөр Улсын дээд шүүхээс Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал тэргүүтэй одоогийн удирдлагыг хэвээр үлдээж, МСБХ-ны Ерөнхийлөгч гэж өөрийгөө зарлаж байсан Б.Тамир тэргүүтэй холбоог хүчингүй болгох тухай шийдвэр гарсан байна.

Arslan.mn

Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал хэлэхдээ “Уг нь бол 2014 оны наймдугаар сард Б.Тамир гэж нөхрийн удирдаад байгаа холбоог хүчингүй болгох, Б.Тамирыг ерөнхийлөгчөөр тооцохгүй байх шийдвэр гаргасан. Бид асуудал цэгцрэх байх гэж бодон тайван хүлээцтэй хандаж ирсэн. Харин одоо бол бид шүүхийн шийдвэрээр нэгдсэн нэг холбоо боллоо. МСБХ-ны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан өөрийгөө холбооны ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн Бэхбатын Тамир гэх хүн хууль буй үйл ажиллагаа явуулсаар дөрвөн жил болсон.

Мөн БСШУСЯ-ны харьяа Биеийн тамирын спортын газрын дарга Ц.Шаравжамц нь энэхүү хууль бус, хүчингүй тамгыг үндэслэн үйл ажиллагаа явуулж өндөр зэрэглэлийн бус тамирчдад сагсан бөмбөгийн шигшээ баг нэрийн дор цалинжуулж байна. Мөн бэлтгэл сургуулилт хийх зардал гаргах, гадны хөрөнгө оруулалтыг хууль бус МСБХ-гоор дамжуулан тараах, хууль ёсны МСБХ-д Спортын төв ордонд ашиглуулах байх зэрэг хууль бус үйлдлүүдийг хийж байна. Иймээс МСБХ-ны хууль ёсны удирдлагууд болох Ц.Цэвэрбал, Б.Дамба нар тамирчдын эрх ашгийг хамгаалан Үндэсний дээд лигийн тоглолтыг Спортын төв ордонд тоглуулах, хууль бус этгээдүүдтэй хамтран хийж буй ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ц.Цогзолмаа нараас хүсч байна. Сагсан бөмбөгийн спортод үүсээд байгаа хагарал, хуваагдал, хямралыг зогсоохыг бид хүлээж байна” гэв.

Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба “Энэ бол зөвхөн сагсан бөмбөгийн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын тухай асуудал юм. Бид өмнө нь нэгдэж хамтран ажиллая, Монголын сагсан бөмбөгийн спортыг дэлхийн тавцанд гаргая гэдэг үүднээс удаа дараа хандсан боловч тэд үл тоосон” гэж ярилаа. Сагсан бөмбөгийн холбоог тойрсон маргаан нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүрч улмаар холбооныхоо асуудлыг шийдвэрлэхгүй бол олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх тухай албан бичиг өнгөрсөн онд ирсэн байдаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж, дээд лигийн тэмцээн ч өөр нэртэйгээр хоёр өөр зааланд зохион байгуулагдаж ирсэн юм. Тиймээс монгол хүн л бол Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг мөрдөх ёстой. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүс  дээд шүүхийн шийдвэрийг авч хэлэлцэхгүй байна. Нэг ёсондоо хулгай л гэсэн үг” гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53071
0 эможи
keyboard_arrow_up