Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг сонгон шалгаруулна

2018 оны 1 сарын 29

Нийслэлийн цагдаагийн газраас Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад бүртгэж эхэлжээ.

Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг ирэх сарын 28-ныг хүртэл бүртгэж гуравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ub.police.gov.mn цахим хаяг болон Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269244, 269243 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53062
0 эможи
keyboard_arrow_up