“Нээлттэй шүүх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014 оны 7 сарын 02

Шүүх засаглалын мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, "Шүүхийн тухай" багц хууль болон Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааны талаархи мэдээллээр олон нийтийг хангах зорилготой “Нээлттэй шүүх” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.

Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж  30 гаруй сэтгүүлч хэлэлцүүлэгт оролцлоо.

Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, хэлэлцүүлгийн үеэр шүүхийн шийдвэрээс улбаатай шүүх байгууллага, олон нийтийн хоорондох үл ойлголцол, харилцааны  зөрүүтэй явдлыг арилгах гол хүчин зүйл бол сэтгүүлчид гэдгийг онцлоод цаашид мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх олон ажил хийгдэх тухай дуулгав.

Мөн тэрээр олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой  “Шүүх ба олон нийт” хөтөлбөр тун удахгүй батлагдаж энэ хүрээнд мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажил эхэлнэ. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн болоод их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шүүх эрх мэдлийн хичээлийг нэмж оруулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл анхаарч ажиллаж байна гэв.

Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Сайнбилэг, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, Шүүхийн мэргэжлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул болон Хууль зүйн ухааны доктор, профессорууд оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5306
0 эможи
keyboard_arrow_up