Маргаашнаас хүйтний эрч бага зэрэг суларна

2018 оны 1 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 хэм байна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, хоёрдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30, 31-нд зарим газраар,  хоёрдугаар сарын 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 30-нд Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53058
0 эможи
keyboard_arrow_up