Бүртгэлийн мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид УРАМШУУЛЛАА авах боломжтой

2018 оны 1 сарын 29

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг  хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлнэ.

Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх юм.  

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
53039
5 эможи
keyboard_arrow_up