ХӨВСГӨЛ НУУР ДЭЭГҮҮР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОВ

2018 оны 1 сарын 28

Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос ирэх хоёрдугаар сарын 25-ныг хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ.

Arslan.mn

Тодруулбал, энэ жил гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр машинтайгаа зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ. Мөн энэ сарын 22-ноос эхлэн зам тээврийн байцаагч нар хяналт шалгалт хийж иргэдийг зөвхөн өдрөөр зорчуулж байсан бол өчигдрөөс Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг сарын хугацаанд бүрэн хоригложээ. Харин Ханх сумыг зорих иргэдийг зөвхөн Сантын даваагаар зорчих үүрэг өгч, хяналт шалгалтыг тогтмол ажиллуулахаар  шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52995
0 эможи
keyboard_arrow_up