Зам тээврийн осол, хэргийн газарт цахим хэлбэрээр үзлэг хийж бүртгэлжүүлэх “Зөөврийн төхөөрөмж“ хүлээлгэн өглөө

2018 оны 1 сарын 26

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд зам тээврийн осол, хэргийг газарт цахим хэлбэрээр үзлэг хийж бүртгэлжүүлэх цахим системийг шинээр боловсруулан Замын цагдаагийн албанд 80 ширхэг зөөврийн төхөөрөмж, мэдээллийг боловсруулах, дамжуулах серверийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Зам тээврийн осол, хэргийн газарт цахим хэлбэрээр үзлэг хийх нь алба хаагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж, үзлэгийг богино хугацаанд хийж гүйцэтгэх, осол, хэргийн судалгааг нарийвчлан гаргах, тухайн мэдээлэл судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад чухал нөлөөтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52956
0 эможи
keyboard_arrow_up