МОНГОЛЧУУД бүтээгдэхүүнээ шууд “БОХАЙ” биржээр арилжаалах боломжтой боллоо

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК, БНХАУ-ын “Бохай” таваарын (ВОСЕ) биржийн удирдлагууд Стратегийн түншлэлийн гэрээг байгуулж, хамтран хил дамнасан АРИЛЖААГ зохион байгуулахаар болжээ. Стратегийн түншлэлийн гэрээг байгуулах ёслол өнөөдөр “Хөдөө аж ахуйн бирж”-д боллоо.

Тяньжин Бохайн таваарын бирж ХХК-ны тухай

Тяньжин Бохайн таваарын бирж ХХК нь БНХАУ-ын тэргүүлэх спот гэрээ арилжаалдаг бирж юм. “Бохай” таваарын бирж нь (ВОСЕ) програм хангамжийн шинэчлэлийг ашиглан харилцагч болон үйлдвэрлэгчдийг холбон хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн биет хүргэлттэй, гэрээний спот арилжааг зохион байгуулдаг. 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХАА-н гаралтай түүхий эдийн спот гэрээний арилжааг эхлүүлснээс хойш нийт гүйлгээний хэмжээ 20 их наяд юаньд хүрсэн байна.

Arslan.mn
Хамтын ажиллагааны тухай Монголын Хөдөө Аж Ахуйн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар: “Энэ гэрээг байгуулсан нь манай улсад ач холбогдол ихтэй. Учир нь ХАА-н түүхий эдийг БНХАУ-ын үйлдвэрийн төлөөлөл ирээд ченжүүдээс авдаг байсан. Энэ үед чанараас гадна олон асуудал гардаг байсан. Тэгвэл одоо БНХАУ-тай шууд холбогдсоноор Монголчууд бүтээгдэхүүнээ шууд “Бохай” биржээр арилжаалах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын үйлдвэрүүд Монголд ирэхгүйгээр манай биржээр дамжуулан “Бохай” биржээс түүхий эдээ авах боломжтой болно.

Энэ оны хувьд бид арьс шир, мал, мах, ноос ноолуур гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг арилжахаар төлөвлөж байна. Монголын түүхий эдийн зах зээл шинэ шатанд гарч байна гэсэн үг. Бидний хувьд стандартын шаардлага хангасан чанартай түүхий эдээ бирж дээрээ тавьж арилжаалах хэрэгтэй. Бэлтгэл ажлыг хийхээр хоёр талын ажлын хэсэг гарсан. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд бэлтгэл ажлаа хийж дуусаад анхны арилжаагаа хийх зорилттой байна” гэв.

Arslan.mn
Тяньжин Бохайн таваарын бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Вү Ли
“2017 оны есдүгээр сараас эхэлж стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаар бэлдсэн. Монголд хөдөө аж ахуйн маш олон бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд БНХАУ руу экспортолдог. Монголын ноос, ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүн эрэлт ихтэй. Тиймээс хоёр тал хамтран ажилласнаар ирээдүйтэй юм. Энэ удаагийн гэрээ бол эхлэл. Хоёр улсын эдийн засаг, биржийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52948
0 эможи
keyboard_arrow_up