Санасандаа хүрсэн компаниуд шатахууны хомсдолгүй болжээ

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

ОУВС-тай хийсэн тохиролцсоны дагуу 2018 оны Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Үүнээс болж зарим шатахууны үнэд өөрчлөлт орж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд худалдаандаа хязгаарлалт хийснээр нийгэмд багагүй бухимдал үүсээд байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч байгаа энэ үед Онцгой албан татварыг хэвээр үлдээвэл шатахууны үнэ 240-300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүсээд байсан. 

Харин Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр хэлэлцэж, А80, АИ92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр татварын нэмэгдлээс шалтгаалсан үнийн өсөлт уг хоёр төрлийн шатахуунд үүсэхгүй болж байна. 

“Петровис” ШТС

Ажилтан: “Манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Нөөц дууссан үнэ нэмсэн зүйл байхгүй ээ. Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдээгүй. Одоо оочер дараалал үүсэхгүйгээр хэвийн үйл ажиллагаатай байна. Нөөц бол байгаа” гэлээ.

Иргэн н.Ганзориг: “Би өнөөдөр л шатахуун авч байна зүгээр л байна. Миний авдаг шатахууны үнэ нэмэгдээгүй, харин бусад нь нэмэгдсэн гээд байгаа би одоогоор нэмэгдсэнтэй таараагүй байна”гэв.

Санасандаа хүрсэн компаниуд шатахууны хомсдолгүй болжээ

“Петрожамп” ШТС

Иргэн н.Сумьяа: “Би энэ колонкоос шатахуунаа байнга авдаг. Ер нь оочер, нөөц дууссан гэх тохиолдол надтай лав таараагүй гэлээ. Бусад колонкийг бодвол үнэтэй гэхдээ найдвартай амар байдаг гэлээ.

Ажилтан: “Бусад колонкийг бодвол манайх үнэтэй байгаа яагаад гэвэл нөөцгүй болчихоод авдаг газраасаа өөр газраас авсан чинь үнэтэй байсан” гэв.

Санасандаа хүрсэн компаниуд шатахууны хомсдолгүй болжээ 

Сод Монгол ШТС 

Ажилтан: “Шатахууны нөөц байгаа, хэвийн хэмжээнд ирж байгаа. Үйл ажиллагаагаа ч хэвийн явуулж байгаа шүү дээ. Манай үнийн тарифийг харсан биз дээ. Бэлэн мөнгөөр үйлчилж байгаа заавал гишүүнчлэлийн картаар гэхгүй бүгдэд нь үйлчилж байна” гэлээ.  

Зах зээлд үүсээд буй хомсдол байхгүй болж хэвийн үйл ажиллагаандаа орсон байна. Гэсэн хэдийн ч Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр хэлэлцэж, А80, АИ92 шатахууны Онцгой албан татварыг тэглэсэн ч бусад шатахууны төрөл нэмэгдсэн өртгөөрөө байна. 

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52947
1 эможи
keyboard_arrow_up