Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурна шуурна

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурна шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр. Хугацааны эхээр Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 35-40 хэм, Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 29-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

MNB.MN

 

Эх сурвалж: www.mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52920
0 эможи
keyboard_arrow_up