Нэгдүгээр сарын 29-нөөс өдөртөө хүйтний эрч СУЛАРНА

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

Өнөө маргааш Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

Харин нэгдүгээр сарын 29-нөөс өдөртөө хүйтний эрч сулрах аж.

Нэгдүгээр сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /2018.01.25 14:53 цагт шинэчлэгдсэн мэдээлэл/

Нэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр.

Хугацааны эхээр:

  • Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус.
  • Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус.
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус.
  • Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус.
  • Бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

29-нөөс өдөртөө хүйтний эрч суларна. 

 

Эх сурвалж: ЦУОШГ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52913
0 эможи
keyboard_arrow_up