LIVE: “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэн болж байна

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Сэргийлье-Нэгдэе" нэгдсэн арга хэмжээ эхэлсэн.

Энэ арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох шинэ дэвшилтэт техник, технологийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэнг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулна.

Энэ үзэсгэлэнд нийслэлийн хэмжээнд аюулгүй байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд оролцож, өөрсдийн бара бүтээгдэхүүнээ сурталчилж байна. 

Өнөөгийн цагт хулгайлах төрлийн гэмт хэргийг таслан зогсооход дэвшилтэт технологийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. 

Ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд чанарын шаардлага хангасан камер, техник технологийг хэрэглэх нь хулгайг таслан зогсооход маш том үүрэгтэй. 

Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн аж ахуй нэгжүүд оролцож байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52900
0 эможи
keyboard_arrow_up