Хотын захиргаа цахилгаан машин хэрэглэж эхэллээ

2014 оны 7 сарын 02

Дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон хөгжлийн тогтолцоог бий болгоход чиглэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Төр захиргааны авто бааз албан хэрэгцээндээ цахилгаан машин хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, Хотын захиргаа Японы Мицибиши моторс компаниас 100 хувь цахилгаанаар ажилладаг гурван автомашин бэлэглэсэн бөгөөд тэдгээрийг туршилтын журмаар ашиглаж байна. Тус машиныг тогоор цэнэглэн 8 цаг 100-150 км явах боломжтой. Түүнчлэн дуу чимээ, утаа ялгаруулдаггүй байгальд ээлтэйг албаныхан хэлсэн.  Туршилтын хугацаанд манай орны уур амьсгалд зохицохоор бол цаашид албаны автомашиныг цахилгаан машинаар солих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5289
0 эможи
keyboard_arrow_up