“Цалинтай ээж“ хөтөлбөрт хамрагдсан ээжүүдийн 50000 төгрөг дансанд нь орж эхэллээ
2018 оны 1 сарын 24
"Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдах ээж, аавуудын /гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг/ 50 мянган төгрөгийн цалин энэ долоо хоногоос олгогдож эхэлсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Жирэмсэн эхчүүд төрөх хүртлээ 40 мянган төгрөгийн тэтгэмжийг авах боломжтой бөгөөд, хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:
- Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
- Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
- Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
- 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.
Тэтгэмж авах хүсэлтэй иргэд ЭНД дарж бүрдүүлэх материалын жагсаалтыг харна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
52847
7 эможи