Цагдаа, дотоодын ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН удирдах ажилтны СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨН эхэллээ

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Сургалт, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав үг хэллээ.

Тэрбээр “Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудад улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл, гадаад, дотоод аюулгүй байдал, удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлах, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулж цагдаагийн төв байгууллагаас үүрэг, ажлын чиглэл өгнө. Удирдах ажилтнуудын зохион байгуулалт, идэвх, санаачилгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална. Та бүхнийг хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо бүрэн ханган биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон хэлээд, удирдах ажилтнуудыг сургалт, зөвлөгөөндөө идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг хүссэн юм.

Сургалт, зөвлөгөөн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52837
2 эможи
keyboard_arrow_up