Чех улс Улаанбаатар хотноо визийн төвөө нээнэ

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Бүгд найрамдах Чех улс Улаанбаатар хотноо визийн төв нээн ажиллуулахаар болжээ. Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродск өнөөдөр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй уулзахдаа энэ тухайгаа хэлжээ. Мөн энэ онд Бүгд найрамдах Чех улс тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Монгол Улсад хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан байна. Талууд мөн Гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалтыг энэ онд зохион байгуулах талаар ярилцжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52809
0 эможи
keyboard_arrow_up