Монгол Улс 2020 онд шилний үйлдвэртэй болно

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Монгол улс өөрсдийн хийсэн шилэн лонхонд ундаа, пиво зэргээ савлан хэрэглэдэг байсан цаг саяхан. Гэвч зах зээлийн шуурганд Налайхын хэмээх тодотголтой уг үйлдвэр хаалгаа барьсанаас хойш 4000 гаруй жил байгаль дээр оршдог шилэн хог хаягдал жил бүр нэмэгдэх болсон байна.

Манай улсын хувьд жил бүр 50 гаруй сая долларын шил шилэн бүтээгдэхүүн импортлодог байна. Мөн тээвэрлэлтийн болон ачилт буулгалтын үед бүтээгдэхүүн хагардагаас бүтээгдэхүүний өртөгийг ихээр нэмэгдүүлдэг байна. Эдгээрийг шийдвэрлэх цорын ганц арга зам нь шилний үйлдвэр байгуулах байдаг.    

Эрдэсплазм” ХХК болон БНХАУ-ын CNBM (China National Building Material Co.,Ltd) группын харьяа CTIEC компаниуд хамтран хавтгай шил болон савалгааны лонх үйлдвэрлэх шугам бүхий үйлдвэрийг Монгол Улсад хамтран барихаар хоёр тал тохиролцсон тухай Хятадын шилний комиссын албан ёсны сайт болох www.glass.com.cn -д онцолжээ.

Монгол Улсын төр засгийн түвшинд шилний үйлдвэрийг дэмжин ажиллаж байгаа ба уг үйлдвэр байгуулагдан шилэн бүтээгдэхүүн гаргасан үеэс импортын шилэн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлэх боломжийг Улсын их хурлын түвшинд шийдсэн бол, Засгийн газар 2018 оны үндсэн чиглэлдээ Шилний үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа тусгасан байна.  

Монгол Улс нь шилний үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц арвинтай бөгөөд судалгааны явцад төсөл хэрэгжүүлэгчид нь эдгээр дотоодын түүхий эдэд тулгуурлан өндөр чанарын шилэн бүтээгдэхүүн лабораторын нөхцөлд гарган авсан байна.

БНХАУ-ын CTIEC  нь гадаад болон дотооддоо шилний үйлдвэр, цементний үйлдвэрлэл зэрэг том хэмжээний 2000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн ба 2003 оноос хойш жил бүр дараалан хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, зураг төсөл, олон улсад төсөл хэрэгжүүлсэн зэрэг амжилтаараа Хятадын топ 50 аж ахуйн нэгжийн жагсаалтанд, мөн дэлхийн дээд түвшний инженерийн зураг төсөл хэрэгжүүлэгч ТОР 200 компанийн нэгээр шалгарсан байдаг юм байна. 

Уг шилний үйлдвэр нь 2020 оны II дугаар улиралд ашиглалтанд орох юм. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол Улсын гадагшаа урсах валютын хэмжээ буурах, ажлын байр шинээр бий болох, барилгын шилэн материалын үнэ буурах, бидний гаднаас зөөж иддэг чанамалын болон дарсан ногооны үйлдвэрлэл хөгжих боломжтой зэрэг олон сайн талууд үүсэх юм байна.

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52805
0 эможи
keyboard_arrow_up