Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

2018 оны 1 сарын 24

Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн Arslan.mn

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

2018 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 28-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52800
0 эможи
keyboard_arrow_up