Автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байхыг зорчигчдод сануулж байна
2018 оны 1 сарын 23
Энэ сарын 12-18-ны хооронд “City Bus Consulting” ХХК-ийн 250 шалгагч 19 автобус компанийн 60 чиглэлд шалгалт хийв. Шалгалтаар нийт 29,125 зөрчил илрүүлсэн байна.
Тодруулбал,
- Өндөр настны карт ашигласан 506
- Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн карт ашигласан 519
- Оюутаны карт ашигласан 329
- Хүүхдийн карт ашигласан 4,085
- Мөнгөөр үйлчлүүлсэн 10,700
- Хөлс төлөөгүй 6,096
- Үлдэгдэл хүрэлцэхгүй 6,890 тооны зөрчил тус тус илэрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1


1

2


2

1


5
52789
12 эможи