ИРГЭНИЙ ГОМДОЛ: “Синчи-Ойл“ 45 литр банктай машинд 52 литр бензин шахсан нь үнэн үү

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Монголд иргэдийг бензин шатахуунаар хангадаг арваад компани үйл ажиллагаа явуулж буй. Тэдэнтэй холбоотой янз бүийн гомдол санал иргэдээс тасралтгүй гарсаар байдгийн хамгийн чухал нь шатахуунаа дутуу шахдаг гэх асуудал яах аргагүй мөн.

Жилийн жилд л яригддаг энэ асуудлыг хохирогч болон хохироогч талууд хоёр өөр замаар ойлгож байна. Жолооч нар колонкууд бензин дутуу шахаж ард иргэдийг шулж амьдарч байна гэж үзэж байна. Харин шатахуун түгээгч нар  өвлийн хүйтэнд машин нь хэт их бензин “идэж” буйд уурлан жолооч нар ийн ярьж байгаа юм гэж тайлбарлана.

Өнөөдөр твиттер хуудаснаа нэгэн иргэн  "Синчи-Ойл"  бензин дутуу шахсан талаар жиргэжээ. Тэрээр "Манай колонкууд гайхамшиг үзүүлээд эхэлжээ. Үйлдвэрээсээ 45н литрийн банктай машинд 52л бензин шахаж машин үйлдвэрлэгч нарыг шоконд оруулав." гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
6
wow an post
2
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
15
52786
33 эможи
keyboard_arrow_up