БНСУ-д гэрээний визээр хоёроос дээш удаа ажиллах боломжгүй

2018 оны 1 сарын 23

Холбоотой Зураг

2018 оноос эхлэн БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад багагүй өөрчлөлт орж байна. Энэ жил ч Монгол, Камбож, Пакистан, Зүүн Тимор, Вьетнам зэрэг оронд Гадаадын ажиллах хүчийг сонгон шалгаруулах үйл явц болно.

Тус улсын Гадаадын иргэн харьяатын хуулийн зарим хэсэгт өөрчлөлт оржээ.

Солонгос улсад хөдөлмөр эрхлэх виз болох E-9 мэргэшлийн бус гэрээт ажилчин, Е-10 далайд хөдөлмөр эрхлэх ангилалд удаан хугацаагаар ажиллаж байгааг гадаад ажилчин нь таван жилээс дээш оршин суусан нь тогтоогдвол тухайн ангилалдаа визийг олгохгүй байхаар бүрэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний визээр хоёр удаа буюу таван жилээс дээш ажилласан бол дахин ажиллах боломж хаагдаж визний зөвшөөрөл олгохоос татгалзаж байхаар болсон байна. Энэхүү хуулийг 2017 оны арваннэгдүгээр сарын 30-аас мөрдөж эхэлжээ.

Сануулахад, БНСУ-д манай улсын 42754 иргэн байгаагаас Хөдөлмөрийн гэрээгээр 6516 иргэн ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52785
2 эможи
keyboard_arrow_up