Зорчигчдыг нөөц автобусаар нийслэлд хүргэжээ

2018 оны 1 сарын 23

Замын цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр /2018.01.22/ оройн 21 цагийн орчим Багахангай дүүргийн нутаг Хоолтын даваа орчим цасан шуурга шуурч халтиргаа үүссэний улмаас Замын-Үүд, Улаанбаатар чиглэлд зорчиж байсан 19 зорчигчтой автобус гулгаж замын хажуу руу хазайн зогсжээ.

Улмаар автобус асахгүй, зогссон байсныг Онцгой байдлын алба, Нийслэлийн тээврийн газарт мэдэгдэж, оройн 22.30 цагийн орчимд Хот хоорондын тээврийн нөөц автобусанд зорчигчдыг шилжүүлэн суулгаж, Улаанбаатар хотод хүргэсэн байна.

Тус автобусанд найман сартай хүүхэд асран хамгаалагчийн хамтаар зорчиж явсан бөгөөд автобус унтарсан даруйд Багахангай дүүргийн Замын цагдаагийн постод хүргэн нийслэл хүрэх унаанд суулгажээ. Харин замын хажуу руу хазайн зогссон автобусанд Онцгой байдлын албанаас 30 литр түлш хийж хөдөлгөсөн аж.

Жолооч та холын замд хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52784
1 эможи
keyboard_arrow_up