Хаан Даатгал компани “Мөөгний хүрээ“ төслийг санхүүжүүллээ

2018 оны 1 сарын 23

Хаан Даатгал компани Монголын Дауны Холбооноос хэрэгжүүлж буй "Мөөгний хүрээ" төслийг санхүүжүүлж, даунтай хүүхэд, насанд хүрэгчдийг хөдөлмөр сургалтаар дамжуулан ажлын байраар хангах, Монгол Улсын татвар төлөгч болгох том ажлын шанг татлаа.

Монголын Дауны Холбоо нь хөгжлийн бэрхшээлийн нэг төрөл болох хромосомын өөрчлөлттэй буюу Дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачлагаар 2008 оны 3-р сард байгуулагджээ. Уг холбоо нь Улаанбаатар болон хөдөө орон нутгаас даунтай хүүхэдтэй 300 орчим гэр бүлийг олж нэгтгэн хүүхдээ хэрхэн хөгжүүлэх, боловсрол олгох, нийгэмд эерэгээр таниулах, эрхийг нь хамгаалахад тусалдаг байна.

Image may contain: 3 people, people standing and suit

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52779
0 эможи
keyboard_arrow_up